БИДНИЙ ТУХАЙ
Төр, Иргэний Хамтын гэрээ
"ТЭРГҮҮН ГЭРЭГЭ" ХХК
  
             Манай байгууллага нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мэдээлэл технологийн салбартаа тэргүүлэгч шилдэг мэргэжилтэн баг хамт олноос бүрдсэн хүчирхэг залуу компани юм. Бид кассын машин болон термо принтерийн худалдаа, посын цаасны үйлдвэрлэлийг явуулж ирсэн. Монгол улсад татварын шинэчлэлийн бодлого хэрэгжиж улмаар нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан посын цаасан баримтаар иргэд НӨАТ-ын буцаалтаа баталгаажуулж, ААН- үүд хооронд шивэгддэг байсан НӨАТ-ын падаан зэргийг посын цаас бүрэн орлох болсон. Дээрх үйл ажиллагааны улмаас зах зээл дэх посын цаасны хэрэглээ өсч цаасны чанар стандартад анхаарах шаардлагатай болсон. Иймээс зах зээл дэх эрэлтийг хангах үүднээс MNS 6529:2015 стандартын шаардлага хангасан посын термаль цаасыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байна.